Бид зах зээлийн хөгжлийн замналыг сонгосноос хойш барилга архитектурын боогдмол байдал нь арилж, хүмүүс хүссэн загвар хийцтэй орчин үеийн барилга байшинд аж төрөн амьдрах боломжтой болсон. Гэвч барилгын архитектурыг хоёрдугаарт тавиж байгаа байдал өнөөгийн Улаанбаатар хотын хот төлөвлөлтөөс хараж болхоор байна. Хийц загвар муутай, өнгө үзэмж тааруухан, улаан тоосгоон барилгууд хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаатай таны санал нийлэх байх.
Архитектур бол урлаг.
Тиймээс хэдэн арван жил аж төрөн амьдрах орон сууцаараа туршилт хийх хэрэггүй. Мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авсан нь дээр. Бид амины орон сууцан дээр мэргэжин, олон жилийн туршлага хуримтлуулсан.
Амины орон сууцны зургийг зориулалтын барилгын зураг төслийн ArchiCAD систем дээр хийж гүйцэтгэх тул та хүсэж байгаа барилгынхаа зургийг богино хугацаанд бодит хэлбэрт дөхүү харах боломжтой.
|