ArchiCAD 10
Graphisoft компанийн ArchiCAD программ нь өнөөгийн байдлаар хамгийн их үйлдэлтэй, архитектор болон барилгын инженеруудад тусгайлан зориулж хийгдсэн барилгын зургийн программ юм.
Өмнө та барилгын зургийг гүйцэтгэхэд дараахи шат дарааллаар ажилладаг байсан:
- эскиз гаргах
- AutoCAD программ дээр 2 хэмжээст давхарын бүтцийг хийх
- AutoCAD-дээр 3 хэмжээст болгон бүх хэсгүүдийг босгох
- 3DSMax программ дээр материалуудыг зааж өгөх
- 3DSMax дээр рендер хийх
- Photoshop-ын тусламжтайгаар зураг дээр засвар хийн бодит мэт харагдуулах
- Деталь болон хийцийн зураг гаргах
- Материалын түүврийг бэлдэх
гэх мэтчилэн цаасны ажил хоолойгоор татдаг байлаа. Бас засвар болон өөрчлөлт хийх тохиолдолд бүх ажлаа эхнээс нь шахуу эхлэх болно. Одоо та цаас үйлдвэрлэх хэрэггүй болсон. Бүх ажлаа цахим хэлбэрээр гүйцэтгэнэ.
ArchiCAD программын ачаар архитектор илүү юманд анхаарлаа хандуулахгүй байж, уран бүтээлийнхээ ажилд анхаарлаа бүрэн төвлөрүүлж болохоор болоод байна. Та ямархуу бүтээл туурвиж чадах нь ганц таны уран сэтгэмж, авъяас мэдлэгээс хамаарна. Энэ программыг бүрэн эзэмшиж чадсанаар та хүсэж байгаа үр дүндээ маш богино хугацаанд төвөггүй хүрэх боломжтой.
3 хэмжээст рүү оруулах (3D)
2 хэмжээст зураг дээр ажиллаж байхад ArchiCAD 3 хэмжээст зургийг зэрэгцээд бүтээгээд явна. Та ганц товчлуур даран 3D зургаа хараад байж болохоос гадна 3 хэмжээст дээр хүртэл өөрчлөлт засваруудыг хийх бололцоотой.
Засвар болон нэмэлт оруулах
Барилгын хийц загварт өөрчлөлт оруулахаас бүү халшир. Энийг та одоо төвөггүй хийж чадахаар болсон. Өөрөөр хэлбэл засварыг 2D эсвэл 3D алин дээрч хийсэн бүх функцууд хоорондоо холбоотой тул таны оруулсан өөрчлөлтүүд автоматаар бүх зураг болон баримтуудад (материалын түүвэр) хийгдсэн байна.
Зургийн рендер болон анимац
Та барилгынхаа зурган дээр ажиллаж байхдаа хаана ямар гэрэлтүүлгүүдийг тавиж өгөхөө тооцон зурж оруулна. Гэрэлтүүлгүүдийн бүх мэдээллийг зааж өгснөөр зургийн рендерийг товчлуур даран гүйцэтгэн, гэрэл сүүдрийн ялгарал болон материалын зохимжтой байдлыг тэр даруйд нь хараад байж болно.
Бүтээж байгаа барилгынхаа дотуур болон гадуур нь явж үзмээр байна уу. Тэгвэл анимацийн хэрэглүүрүүдийг ашиглаад үз. Хөдөлгөөнтэй дүрс бичлэгийг бүтээснээр таны барилга баригдчихсан мэт сэтгэгдэл төрөх болно.
Хамтран ажиллах
ArchiCAD танд багаар ажиллах боломжийг олгож байна. Байгууллагын дотоод сүлжээг ашиглан нэг барилга дээр хэд хэдэн архитектор болон барилгын инженерууд нэгэн зэрэг ажиллаж болно.
Барилгын тодорхой хэсгүүдийг тус тусд нь гүйцэтгэн, бэлэн болсны дараа бүгдийг нэгтгэн барилгын ерөнхий зургийг гаргаж авна.
Энэ үйлдлийг интернэтийг ашиглан хийж болно. Танай байгууллага заавал нэг том оффисд байрлах хэрэггүй.
Бичиг цаасны ажил
Барилгынхаа зургийг дууссаны дараа танд материалын түүвэр гаргах нэг том ажил байгаа. Энэ түүврийг хийж байхад аль нэг зүйлийг орхигдуулахгуй байхыг сайтар анхааралдаа авах шаардлагатай. Тэгвэл одоо санаагаа бүү зовоо. Таны зурж оруулсан бүх зүйлс энэ программ дотор цэгцтэй бүртгэгдсэн байгаа. Таны үүрэг бол сонгож аваад хэвлээд байхад л оршино.
Ийм сайн туслагч танд өмнө байгаагүй гэдгийг баттайгаар хэлэж чадахаар байна.
Танд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. ArchiCAD  |